хоол

Энэтхэгчүүд цагаан будаагаа дагуулан янз бүрийн халуун ногоо, амтлагчууд өгдөг байна. Түгээмэл хэрэглэдэг хоолны амт оруулагч нь хар, улаан чинжүү, цагаан гааа, шанц, самар, гич, сармис, сонгино, улаан лооль, бүйлс зэргийн хольц "карри" юм.
Энэ амт оруулагч нь хонь, шувуу, загасны мах, төмс, хүнсний ногоогоор хийсэн хоолны гол бүрэлдэхүүн хэсэг юм. Энэтхэгчүүд ихэнхи махтай хоолоо "массала"’ гэдэг хурц улаан сүмстэйгээр хэрэглэдэг. Цагаан будааны шөл, карритай хоолны хажуугаар ургамлын хандаар хийсэн, анхилам үнэртэй цай их уудаг. Тэд аагтай халуун цайг сүүтэй уух дуртай.

Энэтхэг үндэстний хоол, хооллох дэгээс дурьдвал
Өргөст хэмх, улаан лооль, ногоон сонгино, шанзалсан амтат чинжүү, сонгинотой цуужуулсан мөөг, самрын сүмстэй улаан шош, цуужуулсан загас бүхий зуушийг их төлөв хэрэглэдэг бол сонгино, цагаан будаатай шөл, ногоотой болон ногооны зутан шөл, мөөгтэй төмсний зутан шөл, буурцагтай төмсний шөл, шоштой, гурилтай шөл зэрэг хоолыг эрхэмлэдэг.
Хоёрдугаар хоолонд сонгино, мөөг, улаан лоолийн хачиртай чанасан төмс, тосонд шарсан төмс, төмсний цутгамал, мөөгний сүмстэй төмсний котлет, ногооны рагу, жигнэсэн байцааг иддэг.
Амтатны хувьд элсэн чихэртэй шинэ жимс, жимсгэнүүд, амтат гуа, шийгуа, янз бүрийн жимсний зутан, шинэ болон нөөшилсөн жимс, жимсгэнийн чанамал, царцаамаг, жимсний шүүс зэрэг болно.
Энэтхэгийн ислам шашинтай хүмүүсийн зан заншлийг зоог барихдаа судалж мэдсэн байх ёстой. Энэтхэгчүүд үхрийн махыг иддэггүйтэй адил ислам шашинтангууд гахайн мах идэхийг цээрлэдэг.

Хооллох дэг
Энэтхэгүүд ногооны рагу зэрэг хоолыг гараар барьж иддэг, хоолны араас нимбэгний шүүс тусгай аяганд өгдөг. Энэ шүүсэнд зөвхөн гараа дүрэх маягаар гартаа буй тосыг арилгана.

Араб, ойрхи дорнодын үндэстний хоол

Арабчууд хоолондоо цагаан будаа, буурцаг, хонь, ямаа, шувууны мах, өндөг их хэрэглэдэг. Гахайн мах шашны зан үйлээс болж огт хэрэглэдэггүй. Арабчууд хоолондоо төмс, хүнсний ногоо, сүү цагаан идээ, сонгино, сармис бусад халуун ногоог багагүй хэрэглэнэ. Сүү, цагаан идээ ялангуяа исгэлэн сүү, тараг, хоормог, бяслаг, гурил будааг нэлээд өргөн хэрэглэдэг. Ихэнхдээ том дугариг бин хийж иддэг. Гол унд нь цай юм.Өтгөн цайг их сүүгээр сүлж, ерөнхийдөө хүрэвтэр өнгийн цай ууна.

Араб болон ойрхи дорнодын орнуудын хоол
Зуушны хувьд өргөст хэмх, улаан лооль, ногоон сонгинотой төрөл бүрийн шанцай, загас, жимстэй шарсан тахиа, зөөхийтэй улаан лууван, бяслаг, тосон сүмстэй өндөг түгээмэл. Шөлтэй хоолноос дурьдвал тахианы махтай гурилтай шөл, хонины махтай вандуйн шөл, буурцагтай төмстэй шөл, цагаан будаатай төмстэй шөл, загасны шөл иддэг.
Хонины махан шорлог, махан плов, хонины махан рагу, цөцгийн тостой цагаан будааны агшаамал, шар будааны агшаамал зэрэг хоёрдугаар хоолны хачирт ихэвчлэн чанасан, жигнэсэн төмс, хүнсний ногоо, цагаан будааг өгнө. Амттан, десертэнд шинэ болон нөөшилсөн жимс, жимсгэнийн компот, зайрмаг, бялуу, усан үзэм, амтат жүрж, хан боргоцой зэрэг болно.

Хооллох дэг
Хонины махан рагу, казыг гараар барин иднэ.Амтат бялуу , өндөг өгвөл бялууг зориулалтын сэрээг юмуу халбагаар иддэг. Шүүрхий өндгийг жүнзэнд өгвөл хальсийг нь цайны халбагаар тоншин хагалж, шарыг гоожуулалгүй зөвхөн дээд хэсгийг нь авч иднэ. Харин чанаж болгосон өндгийг хальснаас нь бүтэн салгаад, уртааш нь хоёр хэсэг хуваан иддэг.

ОРОС ҮНДЭСТНИЙ ХООЛ

Олон төрлийн ногооны зууш, салат, мөөг, загас, шувуу, царцаамал өргөн хэрэглэдгээрээ онцлог ард түмэн билээ.Орос үндэсний хоолонд гол байр эзэлдэг шөлтэй хоол нь нэр төрөл, өвөрмөц амт, илчлэгээрээ алдартай. Шөлтэй хоолыг чанаж бэлтгэнэ. Хоолондоо хурц ааг амттан бага хэрэглэдэг.
Байцаатай, хүрэн манжин, давсалсан хэмхтэй "борщ" шөл Оросын хүн амын дотор хамгийн их хэрэглэгддэг хоолны нэг юм.
Оросууд дээр үеэс гурил, будаа, талх, нарийн боовыг өргөнөөр хэрэглэж заншсан. Махыг ихэвчлэн өөрийнх нь шүүс болон сүмсэд жигнэж, харин тосонд шарахдаа томоор нь, шувууг бол бүтнээр нь шардаг. Чихэрлэг хоол, ундааны төрлөөс түгээмэл нь жимсний чанамалтай ундаа-“морс”, цай, компот, квас зэрэг болно.

Хооллох дэг
Орос маягийн зоогт “сто грамм” буюу спиртийн төрлийн ундаа заавал дагалддаг. Харин шөлтөй хоолны араас даруулах маягаар зуун грамм огт хэрэглэддэггүй.
Бялуу, пирог, амтат боовыг зоогт баривал хавчаар зэрэг хоолын тоноглолыг ашиглан тавгандаа тавин бялууг хутга сэрээгээр, пирожное буюу амтат боовыг зориулалтын сэрээгээр, амархан үйрдэг мөртөө хатуу амтат боовыг гараар барьж идэж болдог. Хэрэв амтат боовны дунд чанамал жимс, бусад амттан хийсэн байвал гараар барин зооглодог.Жигнэмэг, өрмөнцөрийг гараар хугалж иднэ.

ГЕРМАН ҮНДЭСТНИЙ ХООЛ

Германчууд жигнэж болгосон исгэлэн байцааны хачиртай зайдас, май загас, гахайн шийр, торой, тугал, үхэр, гэрийн тэжээмэл болон зэрлэг шувуу, загасны мах, төрөл бүрийн ногоо, ялангуяа төмс, байцаа нэлээн хэрэглэдэг. Бас зутан буюу тунгалаг шөл, сүүтэй кофе уух дуртай.

Герман үндэстний хоол, хооллох дэгээс дурьдвал
Цөцгийн тос, бяслаг, бүх төрлийн хиам, утсан мах, үхрийн хэл, торой, тахиа, галуу, нугасны чанасан мах, ногоо, түрс, зөөхий, тараг, майонезтэй өндөг, дутуувтар чанасан өндөг гэх мэт зууш германчуудын хувьд түгээмэл.
Өнгөт байцаа, улаан лооль, вандуй, цагаан будаа, тахиа, зэрлэг шувууны махаар хийсэн зутан шөл, ногоо мах, будааны хачир, чанасан, шарсан өндөг, пирожкитай тунгалаг шөл, тахианы шөлөн дээр бэлтгэсэн гоймонтой шөл их амттай байдаг.
Хоёрдугаар хоолны хувьд ногоотой жигнэсэн загас, ногооны хачиртай чанасан, шарсан гахайн мах, үхрийн жигнэсэн шарсан мах, гахайн давтмал махан котлет, шарсан өндөг байдаг бол десертийн хувьд компот, амтат шүүстэй жигнэмэг, бялуу, жигнэсэн боов, жимсний төрлийн зайрмаг, хар болон сүүтэй кофе юм.

Хооллох дэг
Бүх хоёрдугаар хоол, амтат зуушийг хутга сэрээ хэрэглэн идэх ба хооллох үедээ хутгаар дэм өгөх явдлыг герман зоогийн дэгт зөвшөөрдөг. Бяслаг, цөцгийг нийтийн цар дээрээс талхны тавгийн баруун өнцөгт тавьж иднэ. Давтсан махан ширхэгийн дагуу хэрчиж идвэл хялбар байдаг.

 

дарс

Европын орнуудад улаан дарсыг зохистой хэрэглэх нь зүрхний үйл ажиллагааг дэмжин хамгаалж, хөгшрөлтийг бууруулан, судасны уян хатан чанарыг хадгалахад ашигтай гэж үздэг.

Дээд зэргийн виног өдөр бүр тогтмол 100 грамм орчим хэрэглэх нь хамгийн тохиромжтой гэж үзжээ. Цэвэр улаан винонд хүний биед хэрэгцээтэй 25 зүйлийн шим тэжээл ба аминдэмүүд агуулагддаг байна. АНУ-ын Өмнөд Каролина мужид дөрвөн жилд 7500 хүн оролцуулсан судалгаагаар “архины төрлийн ундаа бага зэрэг /өдөрт 1-2 хундага дарс/ хэрэглэдэг хүмүүс огт амсдаггүй хүмүүсийг бодвол зүрх судасны өвчинд нэрвэгдэх магадлал 38 хувиар бага байдаг” гэсэн дүгнэлт гарчээ. Зөвхөн усан үзмийн дарс уудаг хүмүүсийн хувьд бүр илүү тааламжтай үр дүн гарсан аж.

Дарсыг хадгалах
Дарсыг 45 хэмийн налуутай байрлуулж, сэрүүн орчинд хадгалдаг. Шилтэй дарсыг хэвтээгээр нь бөглөөний үйсийг бүрэн далдалсан байдалтай хадгална. Хэрэв босоогоор нь удаан хадгалбал үйсэн бөглөө хатаж, завсраар нь хүчилтөрөгч орсноор дарсны чанарыг бууруулдаг байна. Ихэнх дарсыг харанхуйд хадгалдаг. Ялангуяа оргилуун дарсыг гэрлээс далд хадгалах ёстой.

Дарсны хундага

Дарсны амт, шимтийг мэдрэхэд хундаганы хэлбэр, мөн шилбэний өндөр ихээхэн үүрэгтэй гэнэ. Франц, Герман, Турк зэрэг орнуудад тюльпан буюу алтан зул цэцгийн хэлбэртэй хундагыг улаан бордонд, жижиг хундагыг цагаан дарсанд, бөмбөрцөг хэлбэрийн хундагыг бургон дарсанд ихэвчлэн хэрэглэдэг. Шил нь нимгэн, тунгалаг, нөлөөгүй, агаарын бөмбөлөггүй байх учиртай аж. Хундаганы 2/3-т хийхэд хангалттай байдаг агаад 0,75 литрийн дарсыг ихэвчлэн 8 хундаганд хийдэг. Шилбэнээс барьснаар дарсыг халаахгүйгээс гадна өнгийг нь шинжих боломж олгодог.

арчилгаа

Өвлийн улиралд арьс цочирч, улайж хуурайшдаг. Үүнээс хамгаалахын тулд, тос кремээ зөв сонгох хэрэгтэй.

Өвлийн цагт хүйтний улиралд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.

- Цас их орсон үед нарны цацрагийн ойлт их байдаг учир нарны хамгаалалттай тослог арьсны тос түрхэхээс гадна нунтаг энгэсэгийг хэрэглэх нь зүйтэй.

- Өвлийн улиралд хүйтэн усаар нүүрээ угааж болохгүй.

- Чийгшүүлэх үйлчилгээтэй тосыг аль болох бага хэрэглээрэй.

- Гадагш гарахаасаа цагийн өмнө тосоо түрхэнэ. Ингээгүйгээс тос талсжиж, хөлдөн арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг.

- Зориулалтын тос, энгэсэг хэрэглэхээс гадна гэрийн нөхцөлд улайлтын эсрэг тайвшруулах үйлчилгээтэй маск хэрэглэж болно:

- Жишээ нь: Нэг ширхэг өндөгний цагааныг нэг ширхэг витамин В1, витамин С-тэй хольж нүүрэндээ 30 мин тавиад бүлээн усаар угаагаарай.

- Хүйтний улиралд халуун хүйтэн эрс тэс температурын ялгаанаас болж арьс их цочирч, гэмтдэг болохыг анхаар.

саван

Өглөө бүр нүүрээ будахын өмнө зовхи, хөмсөгний дасгал хийхийг хичээ. Толинд харж байгаад эхлээд доод зовхио өргө, дараа нь хөмсгөө өргөх мэтээр дасгалыг үргэлжлүүлээрэй.

Дараагийн дасгал, толгойгоо эгц байлгаж, урагш хараад нүдээрээ эргэх хөдөлгөөнийг цагийн зүүний дагуу болон цагийн зүүний эсрэг хийнэ.

Гимнастик хийсний дараа зовхиндоо чийгшүүлэгч крем түрхээд 5-10 минут болсны дараа тэжээлийн тосыг түрхэнэ. Орой унтахын өмнө сормуусны будаг, зовхины тенийг тогтмол, зөв арчиж цэвэрлэх нь зовхинд үрчлээ суухаас сэргийлэх чухал ач холбогдолтой. Нүдний будалтыг тусгай зориулалтын будаг арилгагч эсвэл бүлээсгэсэн ургамлын тосоор арчиж цэвэрлэх хэрэгтэй.

Сормуусыг үзүүрт нь хөвөн ороосон савхаар цэвэрлэх нь илүү тохиромжтой байдаг. Тенийг гоо сайхны салфетикаар нүдний давхраанаас сормуусны чигт арчиж цэвэрлэнэ. Дараа нь зовхийг нүдний дотоод булангаас хөмсөгний дагуу нүдний гадна булан руу доод зовхийг нүдний гадна булангаас дотно булан уруу тус тус цэвэрлэдэг.

Долоо хоногт 2-3 удаа зовхиндоо халгайн хандаар 15-20 минут жин тавиад массаж хийхийг зөвлөж байна. Нүдний орчимд массажийг тун болгоомжтой хийгээрэй. Дээд зовхинд хамраас хөмсөгний дагуу нүдний гадна булан хүртэл доод зовхинд нүдний гадна булангаас хамрын чигт хурууны өнгөөр иллэг хийгээд дараа нь дээрх чиглэлийн дагуу тогшилт хийж массажийг дуусгана.

Бактерийн эсрэг саванг удаан хэрэглэх хэрэггүй
Шингэн, шүүлттэй, бактерийн эсрэг, цайруулах үйлчилгээтэй, кремтэй гэх мэтчилэн олон төрлийн саван худалдаанд бий болжээ. Эдгээрээс сонголтоо хэрхэн зөв хийх вэ?

Кремтэй саван
Хатуу болон шингэн хэлбэрээр байдаг. Үлэмж хэмжээний чийгшүүлэгч бодис агуулсан ийм төрлийн савангаар угаахад арьс хуурайшдаггүй. Харшилтай, эмзэг арьсанд ч тохиромжтой. Гэхдээ энд нэг зүйлийг анхааруулахад хуурамч үйлдвэрлэгч нар олширсон тул зөвхөн нэртэй фирмийн кремтэй саванг худалдан аваарай.

Бактерийн эсрэг үйлчилгээтэй саван
Уг савангаар удаан хугацаанд угаах хэрэггүй. Учир нь ийм төрлийн саванд триклозан хэмээх хортой бодис байдаг эсэх тухай маргаан өнөө ч үргэлжилсээр байна. Нүүрээ энэ савангаар угаахгүй байхыг зөвлөе.

Шингэн саван
Хатуу хэлбэрийн савантай харьцуулахад шингэн саванд чийгшүүлэгч элемент их байдаг. Жимстэй, самартай гээд элдэв төрлийн тансаг үнэртэй шингэн саванг шүршүүрт орох үедээ гель маягаар хэрэглэж болно. Шингэн саван нь тайвшруулах элементтэй тул эмзэг, улайлт өгдөг арьсанд тохиромжтой.

Шүлттэй саван
Энэ төрлийн саванг тослог арьстай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Шүлт нь тослогийг багасгаж, нүх сүвийг агшаах, үрэвсэх явцыг зогсоодог байна. Ердөө л 2-3 долоо хоногийн дараа, богино хугацаанд үр дүн нь мэдэгддэг давуу талтай. Мөн энэ төрлийн саван нь мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй байдаг юм шүү.

Цайруулах үйлчилгээтэй саван
Ховор боловч ийм төрлийн саван байдаг. Ийм төрлийн саванд цайруулах гэхээсээ илүү чийгшүүлэгч бодис давамгайлсан байна. Тиймээс энэ төрлийн саван арьсанд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй.

зөвлөгөө

Bid nariin udur tutmiin l amidrald baidag murtluu ereesee anzaaragddaggyi neg zuiliin tuhai l daa. Hooloo idej baihdaa udaan ideh tuhai ... Udaan idvel yadag gej ? gej uu. Tegul baishdee,
1.Jin hasahad nemertei
Baga bagaar udaan zajilaad ideh yum bol medeej hetruulj idehgyi shuu dee. Am ruugaa chiheed l chiheed l baival hezee tsadsanaa ch medehgyi baahan idchiheed daraa ni yoo, gahai shig idchihlee geed unadii shdee, ternees hamgaalah ni baina...
2.Enjoy your food
Udaan idej baihdaa bodno shd, aaa bi iim goy hool idej baigaa yum baina shdee, yaaaasan gogo yum beeee geel
3.Hool bolovsruulahdaa hurdan
Hurdan hurdan idsen hoolnoos hamaagyi hurdan hool maani shingeed alga bolnoo
4.Stress tailna
Udaan idej baih yed yum bodoh zav zai garna shdee. Tegeed l taivanaar ergetsuuleed yumaa halbagadaad l ...
5.Tyrgen hool tyrgen hemnelt amidralaas tyr ch bolov hol baina
za tegeed udaanaar niammm niammm gd ideerei ...

blog

bidnii blog amjilttai uusgegdlee

(Нийт: 6)